Зохиолч Юкинобу Тацугийн “Dandadan” цувралын 25-р боть 9 дүгээр сарын 10-нд танилцуулагдсан “Billboard Japan Book Hot 100” чансааг тэргүүлж, нэгдүгээр байрт орлоо. Энэхүү жагсаалт нь 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 6-ны хоорондох үзүүлэлтийг хамарсан байна.

Тус боть нь цахим номын борлуулалтаараа тэргүүлсэн төдийгүй биет номын дэлгүүрийн үзүүлэлтээр 3 дугаар байрт орж, цахим худалдаа болон сошиал медиагаас оноо цуглуулснаар ийнхүү нийлбэр дүнгээр нэгдүгээрт жагсжээ. Түүнчлэн “Dandadan” цувралын анимены 3-р бүлэг 2027 онд гарахаар товлогдсон байна.

Энэ долоо хоногийн жагсаалтын удаах байруудад:

1. Dandadan Vol. 25 – Юкинобу Тацу
2. Kagurabachi Vol. 12 – Такэру Хоказоно (Биет борлуулалтаар 1-рт, цахим номоор 2-рт)
3. Kingdom Vol. 80 – Ясүхиса Хара
4. Eien no Kioku – Кэйго Хигашино
5. Da-iCE 15th Anniversary Photobook “+DOME PHASE” – Da-iCE, Мари Сарай
6. Hakucho to Komori (Guilt) Part 1 – Кэйго Хигашино
7. Anata ga Dareka wo Koroshita – Кэйго Хигашино
8. Akuyaku Reijo-tachi wa Yuruganai Vol. 4 – Нина Акабанэ, Вакацү Яцүки, Такү Харүно
9. Hakucho to Komori (Guilt) Part 2 – Кэйго Хигашино
10. Ichiya: Inpei Sosa 10 – Бин Конно нар тус тус багтжээ.

“Billboard Japan Book Hot 100” нь зөвхөн дан борлуулалт бус, биет болон цахим номын борлуулалт, номын сангийн зээл, захиалгат үйлчилгээний дата болон сошиал медиагийн идэвхийг нэгтгэн дүгнэдэг цогц чарт юм.