Сүүлийн үед крипто валютын зах зээл дээр өрнөж буй уналт, хямралын нөлөөгөөр олон төслүүд хаалгаа барьж байгаа билээ. Тэгвэл энэ удаа “Legend” хэмээх DeFi (Decentralized Finance буюу Төвлөрсөн бус Санхүү) аппликейшн үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарлалаа.
“Legend”-ийн CEO Жэйсон Хоббигийн хэлснээр, крипто валютыг хэрэглэгчдэд илүү ойлгомжтой болгох гэж хичээхийн оронд бүрэн нууж чадсан бүтээгдэхүүн л зах зээлд амжилт олно гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч тэдний энэ стратеги амжилт авчирсангүй.
DeFi гэдэг нь банк, брокер зэрэг зуучлагч байгууллагуудын оролцоогүйгээр блокчэйн технологи дээр суурилсан санхүүгийн үйлчилгээг үзүүлэх зорилготой систем юм. Энэ нь хэрэглэгчдэд зээл авах, зээлдүүлэх, арилжаа хийх боломжийг олгодог.
“Legend” төслийн хаалгаа барьж байгаа нь DeFi зах зээл дээрх өрсөлдөөн хэр зэрэг ширүүн байгааг харуулж байна. Мөн крипто валютын зах зээлийн тогтворгүй байдал нь ямар нөлөө үзүүлж байгааг илтгэж байна. Залуучууд бид крипто валютын зах зээлд хөл тавихдаа эрсдэлээ сайтар тооцоолж, болгоомжтой хандах нь зүйтэй.