Mountain Dew ундааг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл тус ундааны компани сүүлийн үед тренд болж буй "бохир сода" (dirty soda) ундааг өөрийн хувилбараар гаргахаар шийдсэн байна. "Бохир сода" гэдэг нь гаазтай ундаанд крем, жимсний сироп зэргийг нэмж хийдэг ундаа бөгөөд Америкт нэлээд алдартай болсон.

Mountain Dew-ийн "Dirty Mountain Dew" нь энгийн Mountain Dew-д крем нэмсэн хувилбар бөгөөд яг одоо АНУ-ын дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлсэн байна. Энэхүү шинэ ундаа нь Mountain Dew-ийн анхны шууд хэрэглэхэд бэлэн "бохир сода" хувилбар юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид өөрсдөө орц нэмж хийх шаардлагагүйгээр шууд худалдаж аваад уух боломжтой болж байна.

Залуус шинэ ундааны талаар янз бүрийн сэтгэгдэлтэй байна. Зарим нь сонирхолтой, амттай байх болов уу гэж үзэж байгаа бол зарим нь Mountain Dew-ийн сонгодог амтыг өөрчлөх нь буруу гэж үзэж байна. Ямартай ч, "Dirty Mountain Dew" нь зах зээлд шинэ өнгө төрх нэмж, ундаа сонирхогчдын анхаарлыг татаж чадсан бололтой.

Харамсалтай нь, энэ ундаа одоогоор Монголд худалдаалагдахгүй. Гэхдээ ирээдүйд манай улсад орж ирэхийг үгүйсгэхгүй. Тэр хүртэл бид өөрсдөө Mountain Dew-д крем нэмж "бохир" хувилбарыг туршиж үзэж болох юм.