Америкийн алдарт Dr. Hook хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Деннис Локорриер 76 насандаа таалал төгссөн тухай Rolling Stone сэтгүүл мэдээллээ.
Деннис Локорриер нь 1969 онд Нью Жерси мужид байгуулагдсан Dr. Hook хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд хамтлагийн хамгийн алдартай дуунууд болох “Sylvia’s Mother”, “When You’re in Love with a Beautiful Woman”, “Sexy Eyes” зэрэг хит дуунуудыг дуулсан юм. Dr. Hook нь 1970-аад оны эхэн үеэс эхлэн дэлхий даяар олон сая хувь борлуулагдсан цомгуудаараа алдартай болсон бөгөөд Локорриерын хоолой, хөгжмийн ур чадвар нь хамтлагийн амжилтанд асар их нөлөө үзүүлсэн.
Түүнийг нас барсны дараа олон мянган шүтэн бишрэгчид болон хөгжмийн ертөнцийнхөн гүн эмгэнэл илэрхийлж байна. Деннис Локорриерын дуу хоолой, хөгжим нь үеийн үед сонсогчдын зүрх сэтгэлд мөнхөд үлдэх болно.