Dyson бол Английн технологийн компани бөгөөд тоос сорогч, үс хатаагч, агаар цэвэршүүлэгч зэрэг өндөр чанартай, загварлаг бүтээгдэхүүнээрээ дэлхий дахинд танигдсан билээ.
Тус компанийн шинэ бүтээгдэхүүн болох "PencilVac" тоос сорогчийг Wired сэтгүүлийн тоймчид туршиж үзээд давуу болон сул талуудыг нь онцолжээ. PencilVac нь өмнөх загваруудаасаа илүү энгийн, хөнгөн дизайнтай болсон байна. Жижиг хэмжээтэй тул хадгалахад хялбар, машины салон болон тавилгын завсар зайг цэвэрлэхэд тохиромжтой.
Гэсэн хэдий ч, PencilVac-ийн хүч нь том хэмжээний тоос сорогчтой харьцуулахад бага, мөн батерейны цэнэг нь хурдан дуусдаг гэсэн сул талуудтай. Тиймээс том талбайг цэвэрлэхэд тохиромжгүй, харин жижигхэн ажил болон гэнэтийн бохирдлыг цэвэрлэхэд нэн тохиромжтой гэж дүгнэжээ.
Dyson PencilVac нь хэдийгээр хязгаарлагдмал боловч өдөр тутмын жижиг хэрэгцээнд зориулагдсан, ашиглахад хялбар, загварлаг шийдэл юм. Залуучууд бидний хувьд жижиг орон сууц, машин доторх цэвэрлэгээнд нэн тохиромжтой байж магадгүй шүү.
Үнийн хувьд хараахан мэдээлэл гараагүй байна.