Америкийн Кино Институт (AFI) алдарт жүжигчин, хошин урлаач Эдди Мёрфид насан туршийн гавьяаны шагналыг нь хүндэтгэлтэйгээр гардууллаа. Мёрфи нь Америкийн кино урлагт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж ийнхүү шагнасан байна.
Тус арга хэмжээнд Холливуудын олон алдартнууд хүрэлцэн ирсэн бөгөөд жүжигчин Женнифер Хадсон “Dreamgirls” киногоороо Мёрфид зориулан гайхалтай хөгжмийн үзүүлбэр үзүүлсэн нь олны анхаарлыг ихэд татсан юм. Эдди Мёрфи нь 1980-аад оноос хойш “Beverly Hills Cop”, “Trading Places”, “Coming to America” зэрэг олон арван кинонд тоглож, хошин урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон билээ.
Эдди Мёрфийн гавьяаг үнэлж, ийнхүү насан туршийн гавьяаны шагналаар шагнасан нь залуу жүжигчид, хошин урлаачдад урам зориг өгсөн сайхан үйл явдал боллоо.