Гэр ахуйн ажил хийх эсвэл хоол хийх үедээ дуртай дуу хөгжим, аудио номоо сонсох нь орчны уур амьсгалыг бүрэн өөрчилдөг. Хэрэв та чихэвч зүүж гэрийнхэнтэйгээ харилцах боломжоо хязгаарлахын оронд гэрийн нөхцөлд ашиглах Bluetooth спикер хайж байгаа бол Edifier брэндийн энэхүү загварыг сонирхоод үзээрэй.
2024 оны долдугаар сарын 14-ний байдлаар Amazon онлайн худалдааны сайтад Edifier Vintage Wood Bluetooth спикерийг 99.99 ам.доллараас 79.99 ам.доллар болгон хямдруулсан байна. Энэ нь 20 хувийн хямдрал бөгөөд хүрэн болон зааны соёо өнгөний сонголтууд уг хямдралд багтжээ.
Ретро хэв маягийн загвартай тул энэхүү төхөөрөмж нь зочны өрөөний номын тавиур эсвэл орны хажуугийн ширээн дээр тавихад тохиромжтой. Түүнчлэн спикерийн доод хэсэгт зузаан хөлийн дэвсгэр болон бөмбөрцөг хэлбэрийн суурь хийж өгсөн нь чичиргээнээс хамгаалж, дууг чангаруулах үед төхөөрөмжийг гулсахаас сэргийлдэг.
Тус төхөөрөмж нь Bluetooth 5.0 технологийг дэмждэг тул мэдээлэл дамжуулалт хурдан бөгөөд эрчим хүч бага зарцуулдаг. Хэрэглэгчид Bluetooth-ээс гадна AUX, USB-C порт эсвэл TF карт ашиглан холбогдох боломжтой. 2,500mAh хүчин чадалтай лити-ион батерейны тусламжтайгаар 10 цаг хүртэлх хугацаанд тасралтгүй хөгжим тоглуулах боломжтой юм.
Загварын хувьд төгөлдөр хуурын товчлуурыг санагдуулам хийцтэй бөгөөд өргөн нь 6 инч, өндөр нь 3 инч, гүн нь 4 инч гаруй хэмжээтэй. Ердөө 1 фунт (ойролцоогоор 0.45 кг) жинтэй тул гэрийнхээ аль ч өрөөнд авч яван хөгжим сонсоход хялбар байна.