Billboard-оос гаргадаг Японы номын чартын 7-р сарын 16-ны өдрийн шинэчилсэн жагсаалтаар Eiichiro Oda-гийн "ONE PIECE" цувралын 115 дахь боть хоёрдугаар байрнаас нэгдүгээр байр руу дэвшлээ. Энэхүү бүтээл нь дэлгүүрүүдийн худалдаагаар тэргүүлж, цахим худалдаа болон сошиал медиа дахь үзүүлэлтээрээ оноо нэмснээр чартыг тэргүүлэх болсон байна. Тус бүтээлийн дижитал хувилбар нь 8-р сарын 4-нд худалдаанд гарахаар товлогджээ.
Өнгөрсөн долоо хоногт чартыг тэргүүлж байсан Yoshihiro Togashi-гийн "HUNTER×HUNTER" цувралын 39 дэх боть энэ удаад бага зэргийн зөрүүтэйгээр хоёрдугаар байрт бичигдлээ. Энэхүү цуврал нь цахим номын худалдаагаар хоёр дахь долоо хоногтоо тэргүүлж байгаа бол дэлгүүрийн худалдаагаар хоёрдугаар байр, цахим худалдаагаар тавдугаар байрт тус тус эрэмбэлэгдсэн байна.
Haruki Murakami-гийн "The Tale of KAHO" бүтээл өнгөрсөн долоо хоногт гуравдугаар байрт дебют хийсэн бол энэ удаад дөрөвдүгээр байр луу ухарсан ч сошиал медиад ноёрхсон хэвээр байна. Мөн "Bullet Train" хамтлагийн гишүүн Takashi-гийн анхны "xemx" гэрэл зургийн цомог цахим худалдаагаар тэргүүлж, чартын гуравдугаар байрт орж ирлээ.
Үүнээс гадна Hiromu Arakawa-гийн "Yomi no Tsugai" (Daemons of the Shadow Realm) цувралын 13 дахь боть тавдугаар байрт жагссан бөгөөд одоогоор анимэ цуврал нь гарч байгаа билээ. Ryunosuke Matsushita-гийн "Ichijigen no Sashiki" бүтээл 7-р сарын 5-нд нээлтээ хийсэн Ryosuke Yamada-гийн тоглосон киноны нөлөөгөөр 27-р байрнаас 13-р байр руу огцом дэвшиж, сошиал медиагийн чартын гуравдугаар байрт бичигдсэн байна.
Billboard Japan Book Hot 100 чарт нь номын биет худалдаа, цахим ном, номын сангийн зээллэг, захиалга болон сошиал медиа дахь идэвх зэрэг таван үзүүлэлтийг нэгтгэн гаргадаг юм.