АНУ-д зохион байгуулагдсан Electric Forest хөгжмийн наадмын үеэр хоёр тусдаа эмгэнэлт хэрэг гарч, хууль сахиулах байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, тус наадмын үеэр сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн Иллинойс мужийн иргэний цогцос наадмын талбайн ойролцоох ойн бүсээс олдсон байна. Одоогоор уг хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй байна.

Үүний зэрэгцээ, зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд болсон уг наадмын үеэр зөөврийн бие засах газраас нярайн цогцос олдсон хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн мөрөөр эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа боловч одоогоор ямар нэгэн сэжүүр олоогүй байгаа ажээ.