Дэлхийн хөгжмийн зах зээл урьд өмнө байгаагүй хурдаар өргөжин тэлж, Латин болон Афробитс (Afrobeats) зэрэг урсгалууд дэлхий даяарх сонсогчдод хүчтэй хүрч байна.
Billboard Latin Music Week арга хэмжээний үеэр явагдсан Billboard On the Record подкастын тусгай дугаарт EMPIRE лейблийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Гази (Ghazi) оролцжээ. Хөтлөгч Кристин Робинсон түүнтэй анх зөвхөн хип хоп чиглэлээр эхэлж байсан компаниа хэрхэн дэлхийн хэмжээний томоохон лейбл болгон өргөжүүлсэн талаар ярилцсан байна.
Өдгөө EMPIRE нь Латин Америк, Зүүн өмнөд Ази болон Хойд Африкийн уран бүтээлчидтэй хамтран ажилладаг болжээ. Ярилцлагын үеэр Гази зарим хөгжмийн урсгалууд бүрэн ашиг шимээ өгч эхлээгүй, арилжааны эргэлтэд ороогүй байх үед нь яагаад хөрөнгө оруулж байсан шалтгаанаа тайлбарласан байна.
Түүнчлэн АНУ-ын виз болон цагаачлалын асуудлууд Латин уран бүтээлчдийн аялан тоглолтын хуваарьт хэрхэн нөлөөлж байгаа талаар тэд хөндөн ярилцжээ.