Америкийн коллежийн хөлбөмбөгийн лигийн тоглолтын үеэр үзэгчдийн суудлаас камерын дуранд өртсөн нэгэн шаргал үстэй бүсгүй цахим орчинд богино хугацаанд олны анхаарлыг татаж, од болоод байна. Флоридагийн их сургуулийн "Gators" баг хүчирхэг "Ole Miss" багийг хожсон чухал тоглолтын үеэр ESPN сувгийн камерт инээмсэглэн зогсож буй нь цацагдсан Пэйтон Бломквист гэх бүсгүйн бичлэг X (хуучнаар Twitter) болон бусад платформоор маш хурдан тархжээ.
Улмаар түүний Instagram хуудас руу олон мянган хэрэглэгчид зочилж, сэтгэгдэл болон хувийн зурвасаар бөмбөгдөж эхэлсэн байна. Тэрээр вирустсэн хар цагаан даашинзтай зургуудаа нийтлэх үед нэгэн дагагч нь таагүй сэтгэгдэл үлдээжээ. Харин Бломквист түүнд "Үнэндээ би нөхөр хайж байгаа, тийм болохоор үгүй байх аа" хэмээн хариулсан нь 600 гаруй лайк авч, олон нийтийн сайшаалыг хүртсэн байна.
Тэрээр хэн бэ?
Олон нийтийн сүлжээн дэх мэдээллээс үзвэл Пэйтон Бломквист нь Флоридагийн их сургуулийн шим тэжээл судлалын нэгдүгээр курсийн оюутан, Zeta Tau Alpha нийгэмлэгийн гишүүн аж. Тэрээр Lake Mary ахлах сургуулийг хоёрдугаар байраар (salutatorian) төгссөн бөгөөд сургуульдаа Химийн клубийн үүсгэн байгуулагч ерөнхийлөгч, Биологи, анагаах ухааны клубийн ерөнхийлөгч зэрэг хариуцлагатай сонгуульт ажлуудыг хийж байжээ. Мөн Orlando Health эмнэлэгт хоёр жил сайн дурын ажил хийсэн төдийгүй 2019 онд AAU үндэсний волейболын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан спортлог нэгэн юм.
Тоглолтын өмнө 10,000 орчим дагагчтай байсан түүний Instagram хуудас одоогоор 32,000 дагагчтай болж өссөн бөгөөд нийтлэл бүр нь олон мянган хандалт авсаар байна. Мөн түүний дэмждэг Флоридагийн "Gators" баг чансааны 4-т эрэмбэлэгдсэн хүчтэй өрсөлдөгчөө буулган авснаар AP Top 25 чансааны эхний 10-т багтаж чаджээ.