Ethereum сүлжээний хөгжүүлэгчид болон судлаачид стейкингийн үйл ажиллагааг хязгаарлах агуулга бүхий шинэ санал дэвшүүлжээ. EIP-8363 нэртэй энэхүү шинэ төсөл нь сүлжээний стейкингийн харьцаа 50 хувьд дөхөж байгаа үед консенсус давхаргын урамшууллыг бууруулах зорилготой юм.

Ethereum бол дэлхийн хамгийн том блокчэйн сүлжээнүүдийн нэг бөгөөд хэрэглэгчид өөрсдийн эзэмшдэг крипто хөрөнгийг сүлжээний аюулгүй байдлыг хангах зорилгоор байршуулахыг стейкинг гэж нэрлэдэг. Гэвч энэхүү үйл ажиллагаа хэт ихсэх нь сүлжээнд тодорхой нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэн судлаачид ийнхүү арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Гэсэн хэдий ч энэхүү санал нь шүүмжлэлтэй тулгарч байна. Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар, урамшууллыг танах нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй гэж үзэж байгаа ажээ. Одоогоор энэхүү төсөл нь хэлэлцүүлгийн шатанд байгаа бөгөөд цаашид хэрхэн өрнөх нь олны анхаарлыг татаж байна.