Ethereum сүлжээг хөгжүүлэгч Ethereum Foundation байгууллага төрийн байгууллага болон олон улсын институцуудад зориулсан бодлогын шинэ гарын авлагаа нийтэллээ.

Тус байгууллагаас гаргасан уг баримт бичигт бодлого боловсруулагчид төвлөрсөн бус нийтийн блокчэйн болон корпорац, сангуудын хяналтад байдаг сүлжээнүүдийн ялгааг тодорхой ойлгох нь чухал гэдгийг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, блокчэйн технологийн засаглалын бүтэц нь тухайн платформ олон нийтийн салбарт урт хугацаанд ашиглахад тохиромжтой эсэхийг шийдвэрлэх гол хүчин зүйл болохыг тэд тайлбарлажээ.

Энэхүү гарын авлага нь төрийн байгууллагуудад технологийн дэд бүтцийг сонгохдоо юунд анхаарах, ямар бүтэцтэй сүлжээг ашиглах нь зүйтэй талаарх чиглэлийг өгч байгаа юм.