Америкийн HBO телевизийн бүтээл болох “Euphoria” цуврал нь өсвөр насныхны хар тамхи, харилцаа, өөрийгөө олох гэсэн тэмцлийг харуулдаг билээ. Тус цуврал нь гарсан цагаасаа л залуу үзэгчдийн дунд маш их алдартай болж, олон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Зендаяа, Хантер Шафер, Жейкоб Элорди зэрэг залуу жүжигчдийг олонд таниулсан уг цувралын шинэ улирал хэзээ гарах нь үзэгчдийн анхаарлын төвд байсан билээ.
Одоогийн мэдээллээр бол “Euphoria”-ийн гурав дахь улирал нь дөрөвдүгээр сарын 12-нд Калифорни мужид болох Coachella Valley Music and Arts Festival буюу Coachella хөгжмийн наадмын үеэр нээлтээ хийхээр болсон байна. Coachella бол жил бүр зохион байгуулагддаг, урлаг, хөгжмийн томоохон наадам бөгөөд олон зуун мянган хүн цуглардаг. Ийм том арга хэмжээний үеэр “Euphoria”-ийн шинэ улирлыг гаргах нь тус цувралд маш том сурталчилгаа болно гэж үзэж байна.
Хэдийгээр HBO-оос албан ёсоор батлаагүй байгаа ч, энэ улирал нь цувралын төгсгөл байх магадлалтай гэсэн цуурхал байгаа. Учир нь жүжигчид өөр өөр төслүүд дээр ажиллаж байгаа бөгөөд цаашид үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байж магадгүй юм. Ямартай ч бид дөрөвдүгээр сарыг тэсэн ядан хүлээж, “Euphoria”-ийн шинэ ангиудыг үзэхэд бэлэн байна!