Гольфийн спортоор мэргэжлийн түвшинд өрсөлдөж байсан, өдгөө олон нийтийн сүлжээнд нэр хүндтэй Пэйж Спиранак (Paige Spiranac) хэмээх бүсгүй өөрийн цахим хуудсандаа "Street Fighter" киноны дүрээр хувцасласан зургаа нийтэлсэн нь шуугиан тарилаа.

Пэйж Спиранак нь гольфийн спортын тамирчин байхын зэрэгцээ загвар өмсөгч, олон нийтийн сүлжээний од юм. Тэрээр гольфийн спортоор хичээллэж байх үеэсээ л өөрийн гайхалтай бие галбир, үзэсгэлэнтэй царай төрхөөрөө олны анхаарлыг татаж байсан билээ. Спиранак гольфийн талбай дээрх амжилтаасаа илүүтэйгээр Instagram, Twitter зэрэг цахим хуудсуудад хувийн зургаа нийтэлж, гольфийн талаар зөвлөгөө өгч, үзэгч фэнүүдтэйгээ харилцдаг.

Тэгвэл саяхан тэрээр удахгүй нээлтээ хийх "Street Fighter" хэмээх тулаант киноны нэгэн дүр болох Chun-Li-ийн хувцасыг өмсөж, өөрийн биеийн галбирыг тодотгосон зургаа нийтэлсэн нь залуусын дунд маш их хандалт авч байна. "Street Fighter" кино нь дэлхий даяар маш олон фэнтэй бөгөөд тус киноны дүрүүд нь ч мөн адил алдартай билээ. Пэйж Спиранак энэ удаагийн зургаараа киноны фэнүүдийг баярлуулж, өөрийн фэнүүдийн тоог нэмэгдүүлж чадлаа.