Криптовалютын салбарт үйл ажиллагаа явуулдаг Exodus компани бүтцийн өөрчлөлт хийхээр болсон талаар CoinDesk мэдээллээ. Тус компани дэлхий даяарх нийт ажиллах хүчнийхээ 25 хувийг цомхотгох шийдвэр гаргасан байна.
Энэхүү шийдвэр нь тус компанийн төлбөрийн цогц систем буюу "full-stack" платформыг хөгжүүлэх стратегийн нэг хэсэг юм. Exodus нь өмнө нь Monavate болон Baanx компаниудыг худалдан авсан бөгөөд одоо эдгээр худалдан авалтынхаа үр дүнд төлбөрийн үйлчилгээний чиглэлд шилжилт хийхээр төлөвлөж байгаа ажээ.