Японы тоглоом хөгжүүлэгч Square (одоогийн Square Enix) компани өөрийн алдартай RPG төрлийн Final Fantasy X тоглоомын нээлтийн дууг дуулуулахаар тухайн үед Токиод амьдарч байсан, "xtillidiex" хамтлагийн дуучин Билл Мюрийг урьж байжээ. Энэхүү дуу нь тоглоомын оршил хэсэгт эгшиглэхдээ тайван хэмнэлээс гэнэт ширүүн гитарын дуугаралт, хүчтэй хоолойгоор солигддог нь тоглогчдод тоглоомын онцгой уур амьсгалыг мэдрүүлдэг.
Нууцлаг дууны түүх
Тоглоом гарсан цагаасаа хойш энэхүү дууны талаар олон таамаг яригдсаар ирсэн. Сошиал медиа болон хөгжим таних аппликейшнүүд хөгжөөгүй байсан тэр үед хүмүүс энэ дууг Rammstein хамтлагийнх эсвэл хөгжмийн зохиолч Нобуо Үэмацүгийн баг байх гэж таамагладаг байв. Билл Мюригийн хувьд энэ дууг хүмүүс хэр их сонирхож байгааг анх Япон дахь тоглолтынхоо үеэр нэгэн шүтэн бишрэгчийнхээ утасны хонхны ая болгосныг хараад ойлгосон гэдэг.
Өнөөгийн байдал
Өдгөө "Otherworld" дуу нь Spotify платформ дээр 9 сая орчим удаа сонсогдоод байгаа бол 2014 онд шинэчлэгдсэн нээлтийн хэсэг нь YouTube дээр 1.5 сая үзэлттэй байна. Тоглоомын 25 жилийн ойг тохиолдуулан Square Enix компани Final Fantasy X болон түүний үргэлжлэл болох X-2 тоглоомуудыг Nintendo Switch төхөөрөмжид зориулан шинэчлэн гаргахаар төлөвлөж байна.
Тус тоглоом нь гол дүр Тидус өөрийн амьдарч байсан Занарканд хот сүйрсний дараа 1000 жилийн ирээдүйд шилжин ирж буй үйл явдлыг өгүүлдэг юм.