Хувийн санхүүгийн сэдвээр нийтлэл бэлтгэдэг Financial Samurai блогт дундаж давхаргын онцлог болон нийгэмд эзлэх байр суурийн тухай өгүүлжээ.

Тус нийтлэлд дурдсанаар, дундаж давхарга нь дэлхийн хамгийн шилдэг давхарга бөгөөд нийгмийн хамгийн том бүлэг тул хамгийн чухалд тооцогддог байна.

Мөн улс төрчид дундаж давхаргын иргэдэд сайхан үгс хэлж, тал засах хандлага гаргадаг болохыг онцолжээ. Тухайлбал, дундаж түвшний орлоготой иргэдэд хүүхдийн татварын хөнгөлөлт (child tax credit) олгох эсвэл эдийн засгийг дэмжих тэтгэмжийн чек (stimulus checks) өгөх зэрэг олон төрлийн тэтгэмж, дэмжлэгийг чиглүүлдэг болохыг дурдсан байна.