Алдартай тоглоом болох Fortnite болон Kingdom Hearts цувралын хамтарсан шинэ скинүүд есдүгээр сарын 17-нд албан ёсоор гарахаар боллоо.

Энэхүү шинэчлэлтээр цувралын гол дүр болох Sora-гаас гадна Riku, Kairi, Roxas нар Fortnite тоглоомын ертөнцөд нэгдэх гэж байна. Дүрүүдийн хувьд Sora, Riku, Kairi нар Kingdom Hearts 2 дээрх өмсгөлтэйгөө гарах бол Roxas нь өөрийн Organization XIII цувтайгаа тоглогчдод хүрэх аж.

Эдгээр скинүүд нь тоглоомын Chapter Seven, Season Four: Override улирлын хүрээнд Fortnite Shop-т худалдаанд гарна. Одоогоор хөгжүүлэгч Epic Games компанийн зүгээс тэдгээрийн нэг бүрчилсэн үнэ болон багцын талаарх мэдээллийг хараахан нийтлээгүй байгаа тул нийт үнэ нь одоогоор тодорхойгүй байна.