Дэлхийн томоохон зугаа цэнгэлийн парк болох Universal Studios өөрийн албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан энэ жилийн Halloween Horror Nights арга хэмжээний талаар сонирхолтой мэдээлэл зарлалаа. Тус компанийн мэдээлснээр, энэ удаагийн арга хэмжээнд алдартай Fortnite тоглоом багтаж байгаа аж.

Universal Studios нь жил бүр АНУ-ын Флорида мужийн Орландо болон Калифорни мужийн Холливуд хотуудад Halloween Horror Nights арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Олон сарын турш үргэлжилдэг энэхүү арга хэмжээ нь аймшгийн байшингууд, айдас төрүүлэм бүсүүд болон гэнэтийн цочроосон үзүүлбэрүүдээрээ алдартай юм.

Энэ жилийн хувьд зохион байгуулагчид арга хэмжээний хөтөлбөртөө бага зэрэг өөрчлөлт оруулж, Fortnite тоглоомын Halloween-д зориулсан тусгай хувилбарыг багтаахаар шийджээ. Ийнхүү дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тоглоом сонирхогчид болон аймшгийн баярын шүтэн бишрэгчид энэхүү алдартай тоглоомыг бодит орчинд мэдрэх боломжтой болох юм.