“Fraggle Rock” цувралын 2026 оны баярын тусгай дугаар болох “Fraggle Rock: A Holiday Gift” бүтээлийн албан ёсны трейлер цацагдлаа. Энэхүү шинэ анги нь үзэгчдэд баярын уур амьсгал, баяр баясгаланг түгээх зорилготой юм.

Тус ангид Фрэгглүүд Уэмблиг (Жордан Локхарт дуу оруулсан) “Баярын ахмад”-аар томилж, Фрэггл Рок даяар баярын уур амьсгалыг түгээх үүргийг түүнд өгдөг. Уэмбли шинэ үүрэгт ажлаа урам зоригтойгоор хүлээн авч Гобо (Жон Тарталья), Моки (Донна Кимбалл), Бүүбер (Дэйв Гоэлз), Рэд (Карен Прелл) нарыг манлайлан баярын уур амьсгалыг түгээж эхэлнэ.

Гэвч тэд Докын (Лилли Купер) урлангаас түүний хамгийн хайртай цасан бөмбөлгийг андуурч авснаар баярын уур амьсгал замхарч эхэлдэг тухай өгүүлдэг. Apple TV-ийн албан ёсны товч танилцуулгад “Уэмбли үүнийг буцааж өгөх зоригийг олж, энэрэнгүй сэтгэл, өгөөмөр зан болон тусламж хэрэгтэй нэгэнд туслах нь баярын хамгийн жинхэнэ бэлэг гэдгийг ойлгох ёстой” хэмээн дурджээ.

Энэхүү хөгжимт тусгай дугаарт дуучин, “Tony Award” шагналт Николь Шерзингер оролцон дуулж байгаа юм. “Fraggle Rock: A Holiday Gift” нь ирэх арванхоёрдугаар сарын 4-нд Apple TV дээр гарна.