Английн Александра Палас-т болсон Fred Again.. болон Daft Punk хамтлагийн Thomas Bangalter нарын B2B (back-to-back) DJ mix-ийн аудио хувилбар Apple Music-т гарлаа. Энэхүү үйл явдал нь Томас Бангалтерийн сүүлийн 20 жилийн хугацаанд хийсэн хоёр дахь тоглолт болсон бөгөөд тэрээр Daft Punk хамтлагийн сонгодог хитүүдийг эгшиглүүлсэн юм.

Fred Again.. бол Их Британийн DJ, продюсер бөгөөд сэтгэл хөдөлгөм, электрон хөгжмийн өвөрмөц стилээрээ залуусын дунд маш их алдартай. Түүний тоглолтууд нь эрч хүчээр дүүрэн, үзэгчдийг бүрэн дүүрэн хөгжөөж чаддагаараа онцлогтой. Харин Thomas Bangalter бол Daft Punk хэмээх дэлхий дахинд танигдсан Францын электрон хөгжмийн дуэтийн нэг гишүүн билээ. Daft Punk нь 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр House хөгжмийн чиг хандлагыг тодорхойлж, олон сая хувь цомог борлуулж, Грэммийн шагнал хүртэж байсан юм.

Энэхүү хоёр уран бүтээлчийн хамтарсан DJ mix нь электрон хөгжмийн фэнүүдийн хувьд гайхалтай бэлэг болж байгаа бөгөөд Apple Music-т цацагдсанаар дэлхий даяарх сонсогчдод хүрэх боломжтой боллоо. Уг хоёр DJ-ийн хөгжмийн мэдрэмж, ур чадвар нь нэг дор нийлж, мартагдашгүй хөгжмийн аялгууг бүтээсэн нь дамжиггүй.