Алдартай "Five Nights at Freddy’s" (FNAF) аймшгийн тоглоомыг бүтээгч Скотт Коутон бодит амьдрал дээрх Freddy Fazbear’s Pizza ресторанаа нээх гэж буйгаа зарлалаа. Энэхүү ресторан нь 2027 онд үүд хаалгаа нээхээр төлөвлөгдөж байна.
Уг мэдээллийг анхны тоглоом худалдаанд гарсны 12 жилийн ойн өдөр зарласан юм. Гэхдээ FNAF-ын уламжлалт нууцлаг хэв маягийн дагуу энэхүү мэдээг анх конфетти буюу цаасан өөдөсөөр хучигдсан ширээн дээрх тал нь пепперони, тал нь бяслагтай пиццаны бүдэг зургаар дамжуулан анхлан сэдэл болгон харуулжээ.
Five Nights at Freddy’s нь 2012 онд анх гарсан, дэлхий даяар алдартай аймшгийн тоглоомын цуврал юм. Шүтэн бишрэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй энэхүү рестораны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.