Дэлхийд алдартай, Америкийн рэппер, продюсер Канье Уэст (Ye нэрээрээ олонд танигдсан) энэ жил Их Британид болох Wireless Festival хөгжмийн наадмын хедлайнераар оролцох байсан ч, түүнийг Их Британи руу нэвтрүүлэхээс татгалзсан байна. Энэ тухай Billboard мэдээллээ.
Тодруулбал, Их Британийн Дотоод хэргийн яам Канье Уэстэд виз олгохоос татгалзсан бөгөөд шалтгааныг нь одоогоор тодорхой мэдээлээгүй байна. Wireless Festival нь жил бүр Их Британид зохион байгуулагддаг томоохон хөгжмийн наадам бөгөөд энэ жил долдугаар сард болох ёстой байв.
Канье Уэст сүүлийн жилүүдэд олон нийтийн анхаарлын төвд байсаар байгаа бөгөөд түүний үйлдлүүд, мэдэгдлүүд нь шүүмжлэлд өртөж байсан билээ. Түүний оролцох байсан Wireless Festival-ын хөтөлбөрт ямар өөрчлөлт орох нь одоогоор тодорхойгүй байна.