АНУ-ын үл хөдлөх хөрөнгө болон технологийн хөрөнгө оруулалтын платформ болох Fundrise компанийн Innovation Fund (VCX) 2026 оны гуравдугаар сарын 19-нд Нью-Йоркийн хөрөнгийн бирж (NYSE) дээр бүртгэгдсэн билээ. Тус сангийн нэгж хувьцааны цэвэр хөрөнгийн үнэлгээ (NAV) нь 18.97 ам.доллар байсан боловч бирж дээр арилжаалагдаж эхэлснээс хойш хэдхэн хоногийн дотор жижиглэнгийн хөрөнгө оруулагчид хувьцааны үнийг 400 ам.доллароос давсан үнээр санал болгосон байна.
Энэ нь тус сангийн бодит үнэлгээнээс 20 дахин өндөр үзүүлэлт болсон бөгөөд санхүүгийн зах зээлийн шинжээчдийн зүгээс 1999 оны үеийн хөрөнгийн зах зээлийн хөөсрөлттэй харьцуулахуйц өндөр дүн гэж дүгнэж байна.
Financial Samurai сайтад мэдээлснээр, тус сангийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө 2026 оны есдүгээр сарын 19-нийг хүртэл түгжигдсэн байгаа юм. Хөрөнгө оруулагчид ийнхүү бодит үнэлгээнээсээ хэт өндөр үнээр хувьцааг худалдан авахыг эрмэлзэж байгаа нь зах зээлийн нөхцөл байдал болон хөрөнгө оруулагчдын хүлээлттэй холбоотой томоохон асуултыг үүсгэж байна.