Америкийн блюз, хип хоп хөгжимчин G. Love өөрийн цахим хуудсаараа дамжуулан өөрийгөө хуурамч аппликейшнд залилуулж, 400 мянга гаруй доллар алдсан тухайгаа мэдэгджээ. G. Love нь 1990-ээд оноос хойш уран бүтээлээ туурвиж буй, G. Love & Special Sauce хэмээх хамтлагийн гоцлол дуучин юм.

Тэрээр энэ тухайгаа “Өөрийнхөө л буруу. Хэтэрхий болгоомжгүй байсан” хэмээн тайлбарласан байна. Хөгжимчний хэлж буйгаар, тэрээр хуурамч аппликейшнд өөрийнхөө хувийн мэдээллийг оруулснаар мөнгөө алдсан аж. Тодруулбал, тэрээр санхүүгийн мэдээллээ хадгалах зорилгоор ашигладаг аппликейшн гэж андуурч, хуурамч аппликейшнд бүртгүүлснээс болж ийм зүйл болсон гэнэ.

G. Love-ийн хэлснээр, түүний тоглолтын төлбөр, роялти зэрэг орлогыг нь хулгайлсан байна. Тэрээр энэ явдлыг бусдад сануулга болгох зорилгоор олон нийтэд зарлаж байгаагаа хэлжээ. Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах, аппликейшнийг сайтар нягтлах нь ямар чухал болохыг энэ явдал харуулж байна. Залуус та бүхэн цахим орчинд сонор сэрэмжтэй байгаарай!