KISS хамтлагийн ахлагч Gene Simmons 2026 онд болох “Legends of Rock Expo” буюу Рок Домогуудын Экспог зарлалаа. Энэхүү арга хэмжээнд Black Sabbath, The Police зэрэг дэлхийд алдартай хамтлагуудын гишүүд оролцож, фэнүүдтэйгээ уулзаж, зургаа авахуулах боломжтой болох юм байна.

Gene Simmons бол KISS хамтлагийн басс гитарчин, хамтран дуу зохиогч юм. KISS хамтлаг нь 1970-аад оноос хойш рок хөгжмийн ертөнцөд томоохон нөлөө үзүүлсэн бөгөөд тайзан дээрх өвөрмөц будалт, галтай шоугаараа алдартай.

Экспод мөн Rainbow, Disturbed, The Kinks болон бусад олон хамтлагуудын төлөөлөгчид оролцоно гэж зарласан. Энэ нь рок хөгжмийн түүхэн дэх олон алдартай уран бүтээлчдийг нэг дор цуглуулж, фэнүүддээ мартагдашгүй дурсамж үлдээх сайхан боломж болох нь дамжиггүй.

Экспо хэзээ, хаана болох тухай дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ч, Gene Simmons-ийн зарласнаар рок хөгжим сонирхогч залуус бид тэсэн ядан хүлээх л үлдлээ.