Төвлөрсөн бус санхүү буюу DeFi зээлийн зах зээлийг сонирхож буй институциональ хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн гол анхаарах асуудлуудын талаар шинжээчид байр сууриа илэрхийлжээ.

GENIUS Act хуулийн баталгаа нь DeFi зээлийн салбарт үйлчлэхгүй буюу хамгаалалт олгохгүй байгааг CoinDesk мэдээллээ. DeFi салбарт үйл ажиллагаа явуулдаг Ajna платформын төлөөлөл болох Майк Хэтэуэй (Mike Hathaway) болон Жозеф Квинтилиан (Joseph Quintilian) нарын үзэж буйгаар, байгууллагууд зөвхөн аль зах зээл хамгийн аюулгүй вэ гэж асуухаас илүү өөр чухал хүчин зүйлсийг авч үзэх ёстой аж.

Тэдний тайлбарлаж буйгаар, мөнгийг зээлдүүлсний дараа тухайн зээлийн нөхцөлийг хэн өөрчилж чадах вэ гэдэг нь хамгийн гол асуулт юм. Түүнчлэн бүрэн баталгаажсан тогтвортой койн (stablecoin) байсан ч токен эзэмшигчдийн санал хураалт эсвэл үнийн мэдээллийн эх сурвалжийн алдаанаас (faulty price feed) үүдэх эрсдэлээс хамгаалж чадахгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байна.