Бусад олон “gacha” төрлийн тоглоомын нэгэн адил Genshin Impact нь тоглогчдод зориулсан “pity” системтэй байдаг. Энэхүү систем нь ямар banner байгаагаас шалтгаалан 80-90 таталт (pulls) хийсний дараа таван одтой (five-star) дүрийг баталгаатай гаргаж ирэх боломжийг бүрдүүлдэг байна.
Мөн тус систем нь тоглогч хичнээн азгүй байсан ч хангалттай олон таталт хийсэн тохиолдолд хүссэн дүрээ өөрийн болгох боломжийг олгодог онцлогтой юм.
Энэхүү системийн ажиллах зарчим заримдаа ойлгоход төвөгтэй байж болох тул Genshin Impact-ийн pity системийг Dot Esports дэлгэрэнгүй тайлбарлан хүргэсэн байна.