Genshin Impact тоглоомыг хөгжүүлэгчид 7.0 хувилбарт зориулсан шууд дамжуулалтыг зохион байгуулж, тоглоомын шинэчлэлтийн талаарх мэдээллийг хуваалцлаа. Тоглоом анх нээгдсэн цагаасаа эхлэн түүхэндээ бэлтгэж ирсэн Снежная улс 7.0 хувилбараар албан ёсоор нээгдэхээр болжээ.
Тейват тивд нэмэгдэж буй долоо дахь энэхүү улс нь шинэ байршлууд, шинэ дүрүүд болон тоглоомын цоо шинэ боломжуудыг тоглогчдод санал болгох юм. Үүнээс гадна, тоглоомын явцад буудлагын тоглоомын (shooter) механик нэмэгдэж байгаа нь онцлох өөрчлөлтүүдийн нэг боллоо.
Шууд дамжуулалтын үеэр шинэ хувилбарын баннеруудын талаарх мэдээллийг мөн танилцуулсан байна. Ийнхүү Genshin Impact ертөнц өргөжин тэлж, тоглогчид шинэ бүс нутагтай танилцах боломжтой болох нь ээ.