Холливудын залуу жүжигчин, “Godzilla vs. Kong” киногоороо олонд танигдсан Кэйли Хоттл 18 насандаа таалал төгссөн талаар TMZ агентлаг мэдээллээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, осол мягмар гарагийн өглөө Мэрилэнд мужийн зам дээр гарчээ. Жүжигчин бүсгүй 1995 оны Honda Accord маркийн автомашинд зорчигчоор явж байсан бөгөөд жолооч замаас гарч, замын хажуугийн шуудуу руу онхолдон мөргөсөн байна.
Ослын дараах дуудлагын аудио бичлэгийг TMZ агентлаг олж авсан бөгөөд эрх бүхий байгууллагууд хэргийн нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байна.