Технологийн салбарын аварга Google компани өөрийн бүтээсэн, хиймэл оюун ухаанд суурилсан видео засварлах хэрэгсэл болох Google Vids-д шинэ боломж нэмснээ зарлалаа.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд хэрэглэгчид өөрийн хувийн дүрс буюу personal avatars-ыг ашиглан видео бүтээх боломжтой болж байна. Ингэснээр та видео бичлэг хийхдээ камер ашиглах шаардлагагүйгээр өөрийн дүрээр видеоны гол дүрд тоглох боломжтой болж байгаа юм.

Google Vids нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар видеог хялбарчлах, засварлах үйл явцыг сайжруулах зорилготой хэрэгсэл бөгөөд шинээр нэмэгдсэн энэхүү функц нь хэрэглэгчдэд илүү бүтээлч байдлаар контент үйлдвэрлэх боломжийг олгож байна. Одоогоор энэхүү хэрэгсэл нь камерын хэрэгцээг бүрэн халж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар өөрийн дүр төрхийг видео контентод оруулах боломжийг олгож байгаагаараа онцлог юм.