Google компани дэлгэцгүй анхны ухаалаг бугуйвч болох Fitbit Air загварынхаа шинэ хувилбар болох Google Fitbit Air Special Edition Pokémon Sleep-ийг албан ёсоор танилцууллаа. Энэхүү тусгай загварын урьдчилсан захиалгыг Google-ийн албан ёсны сувгаар авч эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 15-нд албан ёсоор худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Дизайн ба онцлог
Энэхүү шинэ төхөөрөмж нь унтлагын цэнхэр (sleepy blue) өнгөтэй бөгөөд бугуйвчны дотор талд торгомсог хэвлэлээр дүрсэлсэн унтаж буй Пикачугийн зурагтайгаараа онцлог юм. Энэ нь гадна талаасаа энгийн харагдах боловч хэрэглэгчийн бугуйн дотор талд өвөрмөц сонирхолтой деталь агуулжээ. Уг тусгай хувилбар нь 129.99 ам.долларын үнэтэй байгаа нь ердийн Fitbit Air загвараас 30 ам.доллароор илүү үнэтэй байна.
Pokémon Sleep аппликэйшнтэй хэрхэн ажиллах вэ?
Fitbit Air төхөөрөмжийг Google Health болон Pokémon Sleep аппликэйшнтэй холбосноор унтлагын мэдээлэл дээр суурилсан сонирхолтой боломжууд нээгдэнэ. Хэрэглэгч өөрийн унтлагын хэв маягтай ижил төстэй Pokémon-уудтай нөхөрлөх боломжтой болдог. Мөн жимс (Berries) цуглуулж Снорлаксын хүчийг нэмэгдүүлснээр "Drowsy Power"-ийг өсгөнө. Хүн хэдий чинээ сайн унтаж амарна, төдий чинээ олон төрлийн Pokémon-ийг харах боломж бүрддэг байна.
Түүнчлэн уг унтлагын функцийг ашиглахын тулд заавал тусгай загварыг авах шаардлагагүй бөгөөд Pokémon Sleep-ийн энэхүү туршлага нь Google Pixel болон Fitbit-ийн бүх төрлийн зүүдэг төхөөрөмжүүдэд ажиллах боломжтойг Google-ийн блог нийтлэлд дурджээ.