Rockstar Games компани олны дунд ихээхэн хүлээлт үүсгээд байсан Grand Theft Auto VI тоглоомоо нээснээс хойш ердөө 24 цагийн дараа “Grand Theft Auto VI: The Album” нэртэй албан ёсны цомгоо хөгжим дамжуулах платформ дээр байршууллаа.

Энэхүү цомог нь нийт 34 дуутай бөгөөд олон төрөл жанрыг хамарчээ. Эдгээрээс 12 дуу нь өмнө нь сингл хэлбэрээр цацагдаж байсан бол сонсогчид Playboi Carti, Dua Lipa, Cardi B, Lana Del Rey, Gunna, Don Toliver, Yung Lean, Future, Metro Boomin, Travis Scott, Fred again.., PinkPantheress, Morgan Wallen, Tame Impala, Fuerza Regida зэрэг олон уран бүтээлчийн шинэ бүтээлүүдийг хүлээн авах боломжтой болж байна.

Тоглоомын явцад тоглогчид хэд хэдэн радио сувгийг сонсох боломжтой бөгөөд тэдгээр радиог Bad Bunny, Lana Del Rey, Morgan Wallen, Trina, Trick Daddy, PinkPantheress, Burna Boy, Robyn зэрэг алдартнууд хөтөлж, сонгон найруулжээ. Sensor Tower судалгааны байгууллагын мэдээллээс иш татан The Hollywood Reporter-ийн мэдээлснээр уг тоглоом нь хэдийнэ 1.84 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн байна. Энэ нь Кристофер Ноланы “The Odyssey” киноны кассын орлогоос давсан дүн юм.

Үүнээс гадна тоглоомын нээлтийг тохиолдуулан 11 дүгээр сарын 21-нд Майами хотын Mana Wynwood төвд хөгжмийн фестиваль зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг фестивальд Cardi B, Travis Scott, Rauw Alejandro нар болон Travis Scott, Don Toliver, SoFaygo нарын бүрэлдэхүүнтэй Cactus Jack-ийн үзүүлбэр тоглогдох бөгөөд реппер Kodak Black зочноор оролцох юм. Мөн үүний өмнө 11 дүгээр сарын 18-ны лхагва гарагт NBA-ийн Miami Heat баг тоглоомд зориулан Vice City Night арга хэмжээ зохион байгуулж, үүнд Travis Scott, Sexyy Red, Offset, Quavo нар оролцсон байна.