АНУ-ын Ардчилсан намын хоёр ерөнхий прокурор Илон Маскийн компаниудын эсрэг Даваа гарагт шүүхэд нэхэмжлэл гаргалаа.

Нэхэмжлэлд дурдсанаар, тус компаниуд садар самуун шинжтэй зураг үүсгэх чадвартай Grok хэмээх хиймэл оюуны чатботыг зохион бүтээж, зах зээлд нэвтрүүлэхдээ аюулгүй байдлын хамгаалалтуудыг орхигдуулж, улмаар хэрэглэгчдэд хохирол учруулсан гэж үзжээ.

Grok чатботыг бүтээх явцад гаргасан шийдвэрүүдээс шалтгаалан компанийн платформууд дээр хүүхдийн бэлгийн хүчирхийллийн шинжтэй материал болон бусдын зөвшөөрөлгүй үүсгэсэн хувийн нандин зураг, дүрслэлүүд ихээр тархахад хүрсэн гэж шүүхийн нэхэмжлэлд өгүүлсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч тал Илон Маскийн компаниудыг олон сая хүний аюулгүй байдлаас илүүтэй өөрсдийн бизнесийн загварыг эн тэргүүнд тавьсан хэмээн буруутгаж байгаа юм.