Rockstar Games компанийн бүтээл GTA 6 тоглоомын амжилтын цуврал үргэлжилсээр байна. Тус тоглоомын "GTA 6 : An Extended Look" нэртэй шинэ танилцуулга контент стриминг үйлчилгээний томоохон платформ болох Netflix дээр 31.1 сая хандалт цуглуулжээ.

Netflix-ээс есдүгээр сарын 2-ны өдөр мэдээлснээр уг бүтээл тус платформын англи хэл дээрх кино контентын жагсаалтыг тэргүүлсэн байна.

GTA 6 тоглоом нь өмнө нь YouTube платформ дээр цацагдсан трейлерүүдээрээ цахим орчинд асар их үзэгч, дэмжигчтэй гэдгээ хэдийн харуулаад байсан бөгөөд энэ удаагийн шинэ үзүүлбэрээрээ амжилтаа үргэлжлүүлж буйг уг үзүүлэлт илтгэлээ.