Америкийн алдарт Saturday Night Live (SNL) шоуны “Weekend Update” буланд видео тоглоомын ертөнцийн сонирхолтой сэдвийг хөнджээ. Тус булангийн хөтлөгч Колин Жостын хэлснээр, Grand Theft Auto VI тоглоомын хүлээлт асар их байгаа тул бусад хөгжүүлэгчид 11 дүгээр сарын 19-нд болох тус тоглоомын нээлттэй өрсөлдөхгүйн тулд хугацаагаа хойшлуулж байгаа аж. Харин үүнтэй өрсөлдөхөөр 11 дүгээр сарын 5-нд гарахаар үлдсэн ганц тоглоом нь Nintendo-гийн The Legend of Zelda: Ocarina of Time хувилбар юм.
Эдгээр өрсөлдөгч тоглоомуудын талаар ярилцахаар SNL-ийн жүжигчин Марчелло Эрнандес GTA VI-ийн гол дүр Жейсоны дүрээр, Майки Дэй The Legend of Zelda-гийн Линк дүрээр тус нэвтрүүлгийн ширээний ард хүрэлцэн иржээ.
Жейсоны дүрд тоглосон Эрнандес шинэ тоглоомоо “сүйтгэл, эмх замбараагүй байдал, секс”-ийг амлаж буй гэж магтсан байна. Мөн тэрээр Zelda тоглоомыг буу зэвсэггүй, хэт олон оньсоготой (TMPNG буюу Too Many Puzzles, No Guns) хэмээн хошигножээ. Харин Линкийн дүрд тоглосон Майки Дэй өөрийн тоглоомын тааварт даалгавар, хөнгөн тулаан зэрэг онцлогуудыг өмгөөлөн хамгаалж, хоёр жүжигчний дунд инээдэмтэй маргаан өрнөсөн байна.