Стриминг үйлчилгээний үнэ өсөж байгаа энэ үед HBO Max хэрэглэгчдэдээ зориулан хэд хэдэн хэмнэлттэй багцыг санал болгож буйг Mashable мэдээллээ.

Тус платформ дээр DC-ийн “Lanterns” болон “House of the Dragon” цувралын шинэ улирал зэрэг бүтээлүүд аль хэдийн цацагдаж, үзэх боломжтой байгаа бөгөөд “Backrooms” кино удахгүй нэмэгдэх гэж байна.

Disney+, Hulu болон HBO Max-ийн хосолсон багц

Хэрэв та олон платформыг нэгэн зэрэг ашиглахыг хүсэж байвал Disney+, Hulu болон HBO Max гурвыг нэгтгэсэн багц хамгийн тохиромжтой хувилбар юм. Тус санал нь тус тусад нь захиалснаас хамаагүй хямд тусах бөгөөд дараах хоёр сонголттой:

* Зар сурталчилгаатай багц: Сард 19.99 ам.доллар (42 хувийн хэмнэлт)
* Зар сурталчилгаагүй багц: Сард 32.99 ам.доллар (41 хувийн хэмнэлт)

Hulu-ийн хэрэглэгчдэд зориулсан нэмэлт сонголт

Хэрэв та сард 11.99 ам.долларын үнэтэй Hulu-ийн үндсэн эрхтэй бол дээр нь HBO Max-ийг нэмж авах боломжтой. Үүнд зар сурталчилгаатай “Basic With Ads” хувилбарыг сарын 10.99 ам.доллароор, харин “Standard” хувилбарыг сарын 18.49 ам.доллароор нэмж захиалж болно.

Оюутнуудад зориулсан 50 хувийн хөнгөлөлт

Оюутан залуус UNiDAYS системээр дамжуулан оюутны статусаа баталгаажуулснаар HBO Max-ийн зар сурталчилгаатай “Basic With Ads” багцыг 50 хувийн хөнгөлөлттэй буюу сард ердөө 5.49 ам.доллароор авах онцгой код хүлээн авах боломжтой.

Бие даасан багцын үнэ тариф

Хэрэв та зөвхөн HBO Max-ийг дангаар нь ашиглахыг хүсвэл зар сурталчилгаатай хувилбар нь сарын 10.99 ам.доллар (жилийн 109.99 ам.доллар), зар сурталчилгаагүй “Standard” багц нь сарын 18.49 ам.доллар (жилийн 184.99 ам.доллар)-ын үнэтэй байна.