Канадын үндэсний хоол гэгддэг Путин (Poutine) бол шарсан төмс, бяслаг, соус гурвыг хослуулсан амттай хоол билээ. Тэгвэл Heinz (Хайнц) хэмээх дэлхийд алдартай кетчуп үйлдвэрлэгч компани энэхүү хоолонд зориулсан онцгой кетчуп гаргахаар болжээ.
"Хайнц Путин Кетчуп" нэртэй энэхүү бүтээгдэхүүн нь кетчупний амтыг Путиний соустай хослуулсан бөгөөд зөвхөн Канадын супер фэнүүдэд зориулагдаж байгаа гэнэ. Компанийн зүгээс кетчуп Путинтэй төгс зохицох амт гэдгийг батлах зорилготой гэж мэдэгджээ.
Энэхүү шинэ бүтээгдэхүүнийг хэрхэн авах боломжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ч Хайнц компани тун удахгүй мэдээлэхээ амласан байна. Путинд кетчуп хийх нь зөв эсэх талаар маргаан байдаг ч Хайнц энэ маргааныг шийдвэрлэхээр шийдсэн бололтой. Монголчууд бид энэ соусыг амталж үзэх боломжтой болох болов уу?