Академийн шагнал гардуулах ёслол буюу дэлхий дахинд Оскарын шагнал хэмээн алдаршсан кино урлагийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээ цахим эринд шилжиж, 2028 оноос эхлэн YouTube сувгаар шууд дамжуулагдах болсон талаар Billboard мэдээллээ.

Академийн болон ABC телевизээс 2027 оны шагнал гардуулах ёслолын бүх томоохон огноог зарласан байна. Энэ нь YouTube-ээр цацагдахаас өмнөх сүүлийн хоёр жилийн нэг юм. 2027 оны Оскарын шагнал гардуулах 99 дэх удаагийн ёслол 2027 оны 2-р сарын 28-нд болно. Харин 100 дахь удаагийн ёслол 2028 оны 3-р сард болох төлөвтэй байна.

Оскарын шагнал гардуулах ёслолыг YouTube-ээр цацах болсон нь үзэгчдийн хүртээмжийг нэмэгдүүлж, залуу үеийнхнийг кино урлагт илүү татан оролцуулах зорилготой гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж. Энэхүү шийдвэр нь кино урлагийн салбарт шинэ эрин үеийг авчрах болов уу гэсэн хүлээлт үүсгээд байна. YouTube-ээр цацагдах болсноор Оскарын шагнал гардуулах ёслол дэлхий даяарх үзэгчдэд илүү хүртээмжтэй болж, Монголын залуучууд ч гэсэн энэхүү арга хэмжээг илүү хялбархан үзэх боломжтой болох нь.

Оскарын шагнал гардуулах ёслол нь Холливудын хамгийн том арга хэмжээний нэг бөгөөд жил бүр дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулдаг билээ.