HBO-ийн алдартай цуврал болох House of the Dragon-ы гуравдугаар улирлын зургадугаар ангид хатан хаан Рэйнира Тэргэриен (Эмма Д'Арси) Төмөр сэнтийд сууж байхдаа бэртэж буй хэсэг гарчээ. Энэхүү үйл явдал нь Жорж Р.Р. Мартины "Гал ба цус" номонд гардаг чухал деталиудын нэг юм.
Цувралын үйл явдлаар Рэйнира улс орныхоо иргэдийн өргөдөл гомдлыг сонсож байхдаа хүндхэн байдалд ордог. Иргэд амьжиргааны өртөг нэмэгдэж, хамгаалалт суларсанд санаа зовж байгаа ч хатан хаан тэдний асуултад хариулж чадахгүй мухардалд ордог байна. Энэ үед Төмөр сэнтий түүний хурууг зүсэж, цус гаргадаг. Рэйнира уг гэмтлээ нуухыг оролдох бөгөөд энэ нь түүний эцэг Визерис хаан (Пэдди Консидайн) хаанчлалынхаа үед сэнтийд байнга зүсүүлж, улмаар шарх нь хүндэрч нас барж байсныг сануулж байна.
Номын эх зохиол дээр Рэйнира анх сэнтийд суухдаа хөл болон алгаа зүсүүлж, цус нь гоожиж байсан нь хаан ширээ түүнийг хүлээж авахгүй байгаагийн шинж тэмдэг болдог. Цувралын өмнөх ангиудад энэ хэсгийг хасч байсан нь Рэйнирагийн засаглалыг илүү хууль ёсны мэт харуулах оролдлого байсан байж магадгүй гэж үзэж байв. Гэвч энэ удаагийн ангид түүний засаглал уналтад орж байгааг харуулсан илүү удаан бөгөөд өвдөлттэй үйл явц болгон харууллаа.
Төмөр сэнтий зөвхөн Рэйнираг бус, өмнө нь Эйгон II эсвэл Жоффри Баратеон нарыг зүсэж байгаагүй нь үзэгчдийн дунд сэнтий нь үнэхээр хааныг шүүдэг хүчтэй эсэх талаар асуулт үлдээж байна. House of the Dragon цувралын гуравдугаар улирлыг HBO болон HBO Max сувгаар ням гараг бүр хүлээн авч үзэх боломжтой.