1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үеийн залуусын дунд маш их алдартай байсан “Малколм Ин Зе Миддл” (Malcolm in the Middle) телевизийн цуврал эргэн ирэх гэж байна. Энэ бол Америкийн Fox телевизээр гарч байсан, маш хөгжилтэй, гэр бүлийн тухай комеди цуврал юм.
Тус цувралын гол дүр болох Малколмыг бүтээсэн Фрэнки Муниз (Frankie Muniz) дахин энэ дүрээ дэлгэцнээ амилуулахаар болжээ. Rolling Stone сэтгүүлийн мэдээлснээр, “Malcolm in the Middle: Life’s Still Unfair” нэртэй дөрвөн ангит тусгай дугаар цацагдах гэнэ. Энэхүү тусгай дугаар нь анхны цуврал дууссанаас хойш 20 жилийн дараах үйл явдлыг харуулах юм.
Одоогоор уг тусгай дугаар хэзээ хаана гарах нь тодорхойгүй байгаа ч, олон мянган шүтэн бишрэгчдийнх нь хувьд маш том баяр болж байна. Фрэнки Муниз өөрөө ч энэ тухай маш их баяртай байгаагаа илэрхийлсэн. Тэрээр залуу насаа дурсан, энэ дүрд дахин тоглох боломж олгосонд талархлаа.
“Малколм Ин Зе Миддл” нь ухаалаг, хөгжилтэй, өвөрмөц байдлаараа үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшсон цуврал билээ. Энэхүү эргэн ирэлт нь хуучны дурсамжийг сэргээж, шинэ залуу үеийнхэнд энэ гайхалтай цувралыг таниулах боломж олгоно гэдэгт итгэлтэй байна.