АНУ-ын Миннеаполис хотод цагаачдыг албадан гаргах ажиллагааны үеэр холбооны цагаачлалын ажилтанд буудуулж амиа алдсан АНУ-ын иргэн Рене Гуд (Renee Good)-ын ар гэрийнхэн Дональд Трампын засаг захиргааг шүүхэд өгчээ.
Тэд уг хэрэгт ямар ч хариуцлага тооцохгүй байгааг дурдаж, пүрэв гарагт шүүхэд хандсан байна. Өдгөө 37 настай байсан Рене Гуд нь тус хотод цагаачлалын албаныхны гарт буудуулж амиа алдсан АНУ-ын хоёр иргэний нэг юм.
Хэрэг явдлыг дурдвал, өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны өдөр Миннесота мужид цагаачдыг баривчлахаар дайчлагдсан багтай, зэвсэглэсэн холбооны ажилтнуудыг эсэргүүцсэн өдөр тутмын жагсаалд тэрээр эхнэрийн хамт нэгдсэн байна. Энэ үеэр АНУ-ын Цагаачлал, гаалийн хэрэгжилтийг хангах агентлагийн (ICE) ажилтан түүнийг машин дотор нь байхад нь буудан хөнөөжээ.