Америкийн рок хөгжмийн ертөнцөд томоохон үйл явдал болж, Foo Fighters болон Nine Inch Nails хамтлагууд бөмбөрчдөө харилцан солилцсон байна. Foo Fighters хамтлаг нь дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй, Грэммийн шагналт, хард рокын домог болсон хамтлаг билээ. Харин Nine Inch Nails нь индастриал рок чиглэлээрээ алдартай, мөн л Грэммийн шагналт хамтлаг юм.

Өнгөрсөн жил Ilan Rubin Nine Inch Nails хамтлагийг орхиж Foo Fighters-т нэгдсэн бол Josh Freese эсрэгээрээ Nine Inch Nails-д очсон. Энэхүү шийдвэрийг Ilan Rubin “маш зөв шийдэл байсан” хэмээн дүгнэжээ. Түүний хэлснээр хоёр хамтлагийн хөгжмийн хэв маяг, бөмбөрчний ур чадвар хоорондоо маш сайн зохицож байгаа гэнэ.

Энэхүү солилцоо нь хоёр хамтлагийн шүтэн бишрэгчдийг гайхшруулж, мөн хөгжмийн ертөнцөд шинэ сонирхолтой өөрчлөлтүүдийг авчирч магадгүй гэж үзэж байна. Foo Fighters болон Nine Inch Nails хамтлагийн цаашдын уран бүтээлийг хүлээж байгаа залуус олон байгаа биз ээ.