Америкийн рок хамтлаг Imagine Dragons бол дэлхий дахинд маш олон залуусын шүтээн болсон, хит дуунуудаараа алдартай хамтлаг билээ. Тэгвэл тус хамтлагийн гоцлол дуучин Дан Рейнолдс өөрийн хоббигоороо бүтээсэн 'Last Flag' нэртэй тоглоомондоо зориулж хөгжим бичсэн байна.

Тэрээр энэхүү хөгжмөө 1970-аад оны телевизийн шоунуудаас санаа авч бүтээсэн гэдгээ онцолжээ. Тоглоомын хөгжим гэхээр хүмүүс ихэвчлэн энгийн, богино хэмжээний аялгуу төсөөлдөг байх. Гэтэл Дан Рейнолдс өөрийн хөгжмийн туршлага, мэдрэмжээ ашиглан тусгайлан хөгжим бичсэн нь фэнүүдийнх нь дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна.

Тоглоомын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон хөгжмийг сонсох боломжийг тун удахгүй зарлах болно гэж тэрээр мэдэгдсэн. Imagine Dragons хамтлаг Монголд ч гэсэн маш олон фэнтэй билээ. Тэдний шинэ уран бүтээл залууст маань таалагдана гэдэгт итгэлтэй байна.