Америкийн Insomniac Games компани хүн бүрийн сайн мэдэх Spider-Man буюу Аалзан хүн комик баатрыг амилуулсан тоглоомоороо алдартай билээ. Тэгвэл тус компанийн дараагийн Spider-Man тоглоом гарах гэж байгаа бололтой.
Тодруулбал, Питер Паркерийн царайны загвар болох Бен Жордан саяхан өөрийн сошиал хуудсандаа хөдөлгөөн мэдрэгчтэй зураг авалтын бичлэгийг нийтэлжээ. Энэ нь яг ямар төсөл болохыг тэрээр нууцалсан ч, олон нийт үүнийг Spider-Man 3 байх магадлалтай гэж үзэж байна. Insomniac Games компани өмнө нь Spider-Man болон Spider-Man: Miles Morales гэсэн хоёр тоглоом гаргаж байсан бөгөөд эдгээр нь маш амжилттай болсон.
Бен Жордан өмнө нь эдгээр тоглоомуудад Питер Паркерийн царайны загвар болж ажиллаж байсан. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол бид удахгүй шинэ Spider-Man тоглоомоор тоглох боломжтой болох нь. Insomniac Games компаниас албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа ч, фенүүд нь тэсэн ядан хүлээж байна.
Энэхүү мэдээлэл залуус та бүхний сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна. Тоглоомын талаарх шинэ мэдээллийг бид цаг тухайд нь хүргэх болно.