Латин хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий домогт Intocable хамтлаг Холливудын алдрын гудамжинд өөрийн нэрэмжит одоо байрлуулахаар болжээ. Billboard-ын мэдээлснээр, тус хамтлаг нь алдартнуудын нэрсийг мөнхөлдөг энэхүү гудамжинд 2,852 дахь одны эзэн болох юм.
Ёслолын ажиллагаа ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу 7-р сарын 16-нд болохоор товлогдсон байна. Intocable хамтлаг нь "Recording" буюу дуу бичлэгийн салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн ийнхүү алдрын одны эзэн болж байгаа ажээ.