Латин Америкийн хөгжмийн ертөнцөд шуугиан тарьж буй Колумбын хоёр том од болох Жэй Балвин, Райан Кастро нар хамтран цомог гаргахаар болсноо саяхан мэдэгдлээ. Жэй Балвин бол дэлхий дахинд Реггетон хөгжмийн төрлөөрөө танигдсан, олон сая сонсогчтой, Billboard-ийн жагсаалтыг тэргүүлж байсан уран бүтээлч юм. Харин Райан Кастро бол Колумбын шинэ үеийн Реггетон болон Латин Trap хөгжмийн төлөөлөл болсон залуу уран бүтээлч билээ.

Тэдний хамтарсан цомог "Omerta" нэртэйгээр удахгүй худалдаанд гарах бөгөөд өмнө нь хит болсон хоёр синглээсээ хойш фэнүүд нь тэсэн ядан хүлээж байна. "Omerta" гэдэг нь мафийн дунд үйлчилдэг, ямар нэгэн зүйлийг нууцлах, амлалтаа биелүүлэхийг илэрхийлдэг ойлголт юм. Тиймээс цомгийн агуулга нь энэ нууцлаг ертөнцтэй холбоотой байх болов уу гэсэн таамаг байна.

Жэй Балвин болон Райан Кастро нарын хамтын ажиллагаа нь Латин хөгжмийн ертөнцөд шинэ уур амьсгал авчрах төдийгүй, залуу сонсогчдын сонирхлыг ихээр татах болов уу гэж найдаж байна. Цомгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид цаг тухайд нь хүргэх болно.