Америкийн алдарт рэппер Ж. Коул сагсан бөмбөгийн мөрөөдлөө Хятадад үргэлжлүүлэхээр зорьсон нь бүтэлгүйтжээ. Тэрээр Хятадын Сагсан Бөмбөгийн Холбооны (CBA) Нанжин Monkey Kings багтай гэрээ байгуулж, дор хаяж гурван тоглолтод оролцох ёстой байсан ч визний асуудлаас болж ердөө ганц тоглолт хийгээд эргэн АНУ-руу буцсан байна.
Ж. Коул бол дэлхий даяар сая сая фэнтэй, Грэммийн шагналт, Америкийн хамгийн нөлөө бүхий рэпперүүдийн нэг юм. Тэрээр хөгжмийн карьераасаа гадна сагсан бөмбөгийн спортод маш их дуртай бөгөөд өмнө нь Африкийн Руанда улсын сагсан бөмбөгийн багт тоглож байсан туршлагатай.
Нанжин Monkey Kings баг Ж. Коулын визний асуудлыг шийдвэрлэх гэж оролдсон ч амжилт олоогүй бөгөөд түүнийг эргэн ирэх эсэх нь тодорхойгүй байна. Фэнүүд нь түүнийг дахин Хятадад сагс тоглохыг тэсэн ядан хүлээж байгаа ч одоогоор ямар нэгэн мэдээлэл алга байна.