Өмнөд Солонгосын дэлхий даяар алдартай BTS хамтлаг (Bangtan Sonyeondan гэдгээрээ олонд танигдсан) нь залуусын дунд маш их алдартай билээ. Тус хамтлагийн гишүүн Jung Ho-seok буюу J-Hope саяхан болсон концертын үеэр эмээ нь таалал төгссөнийг зарласан нь олон мянган шүтэн бишрэгчдийг нь цочроов.

Тэрээр фэнүүддээ хандан хэлэхдээ, “Би үнэхээр цочирдсон, юу мэдрэхээ ч мэдэхгүй байсан” гэжээ. J-Hope эмээгийнхээ тухай дурсахдаа түүнийг багаас нь өсгөсөн, хамгийн дотны хүн нь байсан гэдгийг онцолсон байна. Энэхүү мэдээ нь BTS-ийн ARMY хэмээх фэнүүдийн дунд гүн эмгэнэл үүсгэж, тэд J-Hope-д дэмжлэг үзүүлж, эмгэнэл илэрхийлсээр байна.

J-Hope-ийн хувьд энэ хүнд хэцүү үед хамтлагийн гишүүд болон шүтэн бишрэгчид нь түүнд тусалж, дэмжлэг үзүүлж байгаа нь түүнд маш том урам зориг өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Уужим.com сайтын зүгээс J-Hope болон түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.